ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШИНЭКОРОНАВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

2020-02-08 16

Өнөөдөр буюу 02-р  сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Шинэкоронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уг хүн 1 дүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийсэн байна. Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалах шинж тэмдэгтэй бөгөөд хамт байсан, хавьталын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байгаа аж.

Энэ талаар аймгийн ЭМГ-аас тодруулахад “Нэг сэжигтэй тохиолдол илэрсэн байгаа. Уг иргэнийг БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан. Шинжилгээг ХӨСҮТөв рүү явуулсан. Шинжилгээний хариуг хүлээж байна. Шинжилгээний хариу маргааш үдээс хойш гарчихна” гэсэн мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14