ТУСГААРЛАГДСАН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 02-Р САРЫН 09-НИЙ ӨДӨР ГАРНА

2020-02-08 0

Өнөөдөр Өвөрхангай аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрлээ. ӨМӨЗО-ны Шилийнгол аймагт айлын мал маллаж байсан 21 настай эрэгтэй ирэх замдаа Эрээн хотод 2 хоног саатсан бөгөөд Замын үүд боомтоор хил нэвтэрч 01-р сарын 30-ны өдөр Арвайхээрт ирсэн байна.

Уг иргэний биеийн байдал халуунтай, ханиалгах шинж тэмдэгтэйгээр сүүлийн хэд хоногийг өнгөрүүлсэн бөгөөд одоогоор өвчтөнийг аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаж, шинжилгээнүүдийг ХӨСҮТ-рүү явуулсан байна.

Уг иргэний гэр бүлийнхэнд хөл хорио тогтоож, тандалт судалгааг хийж байгаа аж.

ХӨСҮТ рүү явуулсан шинжилгээний хариу маргааш үдээс хойш гэхэд гарна гэдгийг албаны хүн мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14