ШИНЭКОРОНАВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ САЙН БАЙГАА ГЭЛЭЭ

2020-02-09 0

2020 оны 02-р сарын 08-ны өдөр буюу өчигдөр Өвөрхангай аймагт шинэкоронавирусын халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаад байгаа.

Шинэкоронавирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн иргэний гэрийн ойр орчимд хөл хорио тогтоож, ЦАГДААГИЙН ГАЗАР, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР, ЗООНОЗ-ын өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

“Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, биеийн халуун 36 градус буюу хэвийн, урд шөнө тайван унтаж хоносон, биеийн ерөнхий байдал сайн байгаа. Шинжилгээний хариу өнөөдөртөө багтаж гарна. Шинжилгээний хариу гарангуут албан ёсоор иргэддээ мэдээлнэ” гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14

НИЙТИЙН БҮЖГИЙН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн нийтийн бүжгийн хамт олон Үндэсний Аварга шалгаруулах тэмцээнээс Дэд Аварга, Гутг

2020-06-28

ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ГОВИЙН АЙМГУУДИЙН НУТГААР ШОРООН ШУУРГА ШУУРНА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар бороо орж, говийн аймгуудад хүчтэй шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар

2020-06-07