ТЭМЭЭН СҮРГИЙНХЭЭ ТООГООР ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭРГҮҮЛСЭН МАЛЧИН

2020-02-17 4

Баруунбаян-Улаан сумын Улсын аварга малчин Нинжийн Бямбадорж энэ жил 5 дахь жилдээ тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүллээ.

 

Дэлхийд ховорхон 2 бөхт тэмээгээ тогтвортой өсгөн үржүүлж, адгуулан маллаж яваа Улсын аварга Бямбадорж удам дамжсан тэмээчин хүн. Аав Нинж нь мөн Аймгийн аварга малчин хүн байсан. Ах Н.Бэгзсүрэн нь мөн л Аймгийн аварга малчин бас тэмээчин.

 

Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг Дутаа голын заг, Тахийн гол, Хажуугийн нуруу, Хүнхрээгийн бүрд бол тэмээний орон, тэмээ, тэмээчин хоёрт ээлтэй нутаг. Мянган тэмээ бэлчсэн ч зах нь үл харагдах энэ л шаргал говьдоо хүн малтайгаа ээнэгшин дассан эднийхэн бүгд тэмээчин гээд бодохоор сайхаан.

Аварга малчных энэ жил 665 тэмээ тоолуулж аймагтаа тэргүүлсэн. Цаашид тэмээн сүргийнхээ тоо толгойг мянгад хүргэх зорилго өвөртлөн яваа залуухан малчин маань хөдөлмөрч, ажилсаг гэдгээрээ нутаг усандаа алдартай.

Мэдээж шүү дээ. Энэ олон тэмээг 4 цагийн эргэлтэнд хариулж маллаж, уналга ачилгад сургаж, ноос үсийг нь авч, сааль сүүг нь сааж, борлуулах гээд малчин хүнээс уйгаггүй, нөр их  хөдөлмөр зүтгэлийг шаардана.

Наранд ойрхон тэмээн сүргээ өсгөн үржүүлж, нутаг ус, ураг удмынхаа нэрийг өндөрт өргөж яваа Улсын аварга малчин Н.Бямбадоржийн тухай цөөн үгийг хэлхэхэд ийм байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14