ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХААН БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ДУГААР 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА

2020-02-21 4

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хаан банк, Төрийн банкны оочер дараалал маш их байна.

Хаан банкаар үйлчлүүлэх дарааллыг өнөөдөр  тараасан гэх боловч зарим иргэд өглөө эрт авсан дарааллын дугаарыг нэгэндээ 10 мянган төгрөгөөр зарж байна.

Энэ талаар иргэдтэй уулзаж тодруулахад өглөө 11 цагт 1049… гэсэн дугаартай номеруудыг 10 мянган төгрөгөөр хүмүүс зарсан, зарим нь худалдаж авсан гэлээ. Хамгийн гол нь өглөө эрт авсан номероороо одоо хүртэл үйлчлүүлж чадаагүй, оочерлосоор байгаа иргэд ч байна.

ХААН банкны аль ч салбарт ороход маш их оочертой, хүн ихтэй, гүйлгээний заал нь халуун, бүгчим, агааргүй байдалтай байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр ард иргэдийг олноор цуглуулах, олон нийтийн бүх арга хэмжээ хориотой энэ үед сүүлийн хэдэн өдөр дараалан иргэд Хаан банк, Төрийн банкуудад оочерлож байна.

 

Холбоотой мэдээ

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14

НИЙТИЙН БҮЖГИЙН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн нийтийн бүжгийн хамт олон Үндэсний Аварга шалгаруулах тэмцээнээс Дэд Аварга, Гутг

2020-06-28

ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ГОВИЙН АЙМГУУДИЙН НУТГААР ШОРООН ШУУРГА ШУУРНА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар бороо орж, говийн аймгуудад хүчтэй шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар

2020-06-07