ӨНДӨР ХАЛУУРСАН ИРГЭНИЙГ ЕСӨНЗҮЙЛ СУМЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЖЭЭ

2020-02-28 5

Өнөөдөр Булган аймгийн Рашаант сумаас нэгэн иргэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум руу орохоор тус сумын постон дээр ирсэн байна.

Уг иргэн 39.2 градусын халуунтай байсан бөгөөд асуумж авахад эхнэр төрөх гэж байгаа яаралтай очих хэрэгтэй байна гэжээ. Гэвч шалтгааныг тодруулахад худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогджээ.

Эрүүл мэндийн байгууллагын үзлэгээр хоолой нь өвдөж, түүнээсээ болж халуурсан гэсэн дүгнэлт гарсан бөгөөд иргэнийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Булган аймгийн ОБГ-аас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумруу зорчих зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлэн авч ирсэн уг иргэний биеийн байдлыг харгалзан үзэж ийнхүү Есөнзүйл сумын эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Ц.ЛҮНДЭЭЖАНЦАН: УЛСЫН ХЭМЖЭЭНД БАЙДАГ ДӨРӨВХӨН ЭРЭГТЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН НЭГ УЧРААС ИЛҮҮ ХИЧЭЭХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ

Арвилах юмыг ихээс нь, арвижуулах юмыг багаас нь гэж. Ус, цахилгаанаа хэмнэж, мөн амьдралын өдөр тут

2020-03-16

ДОРНОГОВЬ АЙМГААС ИРСЭН ИРГЭДИЙГ ГЭРТ НЬ АЖИГЛАЛТ, ХЯНАЛТАД БАЙЛГАХААР БОЛЖЭЭ

Өнөөдөр Дорноговь аймгийн Мандах сумаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд ирсэн тус сумын

2020-03-10

СПОРТЗААЛ, ФИТНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа. Мө

2020-03-06