ХУУРАМЧААР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭН ГАРАХЫГ ЗАВДЖЭЭ

2020-02-28 0

Арвайхээр сумыг тойрсон 13 пост ажиллаж, эдгээр постонд төрийн албан хаагчид, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид 24 цагаар ажиллаж гарах, орох хөдөлгөөнд хяналт тавьж байна. Албан ёсны зөвшөөрөлтэй иргэд зорчиж байгаа ч үүнээс гадна хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн гарахыг завдсан 2 зөрчил бүртгэгдэж, Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Мөн Тарагт сумын 2 иргэн явган алхаж ирээд постоор нэвтрэхийг завдсаныг Цагдаагийн алба хаагчид гэрт нь буцаан хүргэж өгөв.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс, аймаг, сумдад төрийн алба хаагчид нойр хоолоо умартан ажиллаж байгаа энэ үед иргэд ухамсартай байж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

СҮҮЛИЙН 5 ЖИЛД 5064 ХҮН МОТОЦИКЛИЙН ОСЛООР НАС БАРЖ, 1092 ХҮН БЭРТЭЖ ГЭМТЖЭЭ

Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жилд 5064 хүн мотоциклийн ослоор нас барж, 1092 хүн бэртэж гэмтэж, х

2020-05-02

“ӨВ ЭКО МИЙТ” ХХК-ИЙН ХАШААН ДОТОРХ ЯСНААС ӨМХИЙ ҮНЭР ТАРХСААР БАЙНА

  "ӨВ ЭКО МИЙТ" МАХНЫ ҮЙЛДВЭРИЙН ХАШААНД БАЙГАА ЭНЭ ЯС ӨМХИЙРЧ, ОЙР ОРЧИНДОО ЭХҮҮН ӨМХИЙ ҮНЭ

2020-03-31