МАЛЧНЫ ГЭРТ ОЧИН КЕСАРОВ ХАГАЛГАА ХИЙЖ ЭХ, ХҮҮХДИЙН АМИЙГ АВАРЧЭЭ

2020-03-02 11

2020 оны 02 дугаар сарын 23 -наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн Мээтэн хэмээх газраас жирэмсэн эх цус алдсан гэх яаралтай дуудлага ирсэн байна. Уг дуудлагын дагуу Уянга сумын ЭМТ-ийн бүрэлдэхүүн очиж газар дээр эхийн байдлыг үзэхэд тээвэрлэх боломжгүй байсан тул аймгийн БОЭТ-ийн эх барихын хагалгааны багийг дуудан гэрт нь кесаров мэс засал хийж  эх, хүүхдийн амь насыг аварчээ.
Эх, хүүхэд хоёрын  амийг аварсан баг бүрэлдэхүүнд:
БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Баярсайхан, ЭБЭ-ийн эмч Д.Ренчиндулам, мэдээгүйжүүлгийн эмч А.Түмэндэлгэр, Сувилагч Бямбацэрэн, Пүрэвсүрэн, Жолооч Төмөртогоо нар ажилласан байна.
Уянга сумын ЭМТ-ийн баг бүрэлдэхүүнд:
Дарга, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын эмч Б.Ганбаяр, Хүүхдийн эмч Н.Энхтунгалаг, Дотрын эмч Д.Ганчимэг, Мэс заслын эмч Д.Дөлгөөн, Эх баригч Б.Даваадолгор, Г.Цээрмаа, Лаборант Б.Дулмаа, Жолооч А.Дагвадорж, Д.Нямдаваа нар ажилласан байна. Эх, хүүхдийн амь насыг аварч, эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн ажилтанууддаа талархал илэрхийлье.

Эх сурвалж: Уянга сумын Эрүүл мэндийн төвийн цахим хаяг.

Холбоотой мэдээ

Ц.ЛҮНДЭЭЖАНЦАН: УЛСЫН ХЭМЖЭЭНД БАЙДАГ ДӨРӨВХӨН ЭРЭГТЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН НЭГ УЧРААС ИЛҮҮ ХИЧЭЭХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ

Арвилах юмыг ихээс нь, арвижуулах юмыг багаас нь гэж. Ус, цахилгаанаа хэмнэж, мөн амьдралын өдөр тут

2020-03-16

ДОРНОГОВЬ АЙМГААС ИРСЭН ИРГЭДИЙГ ГЭРТ НЬ АЖИГЛАЛТ, ХЯНАЛТАД БАЙЛГАХААР БОЛЖЭЭ

Өнөөдөр Дорноговь аймгийн Мандах сумаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд ирсэн тус сумын

2020-03-10

СПОРТЗААЛ, ФИТНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа. Мө

2020-03-06