ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ 1350 ГАРУЙ ИРГЭН ЗОРЧЖЭЭ.

2020-03-03 0

ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ХОТ ХООРОНД БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАМД 300 ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 1350 ГАРУЙ ИРГЭН ЗОРЧСОН БАЙНА.
Өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээгээд байна. Өглөөний 06:00-09:00 цагийн байдлаар Арвайхээрээс зүүн чиглэлд 300 орчим тээврийн хэрэгсэл, 1350 гаруй иргэд замын хөдөлгөөнд зорчиж байна.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон хөдөлгөөнт хяналтаар 67 Цагдаагийн  алба хаагч үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү хяналт шалгалтын хүрээнд 450 км замын 20 цэгт буюу А0301, А0302, Хархорин чиглэлийн А0601, А0602 авто замууд дээр 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл_мэндийн_тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зурагт хуудас 10000 ширхэгийг хэвлэн иргэдэд тараан ажиллаж байна.
Зам нээгдэж байгаатай холбогдуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэх тул жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг аймгийн Цагдаагийн гараас ард иргэддээ сэрэмжлүүлж байна.

 

Холбоотой мэдээ

Ц.ЛҮНДЭЭЖАНЦАН: УЛСЫН ХЭМЖЭЭНД БАЙДАГ ДӨРӨВХӨН ЭРЭГТЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН НЭГ УЧРААС ИЛҮҮ ХИЧЭЭХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ

Арвилах юмыг ихээс нь, арвижуулах юмыг багаас нь гэж. Ус, цахилгаанаа хэмнэж, мөн амьдралын өдөр тут

2020-03-16

ДОРНОГОВЬ АЙМГААС ИРСЭН ИРГЭДИЙГ ГЭРТ НЬ АЖИГЛАЛТ, ХЯНАЛТАД БАЙЛГАХААР БОЛЖЭЭ

Өнөөдөр Дорноговь аймгийн Мандах сумаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд ирсэн тус сумын

2020-03-10

СПОРТЗААЛ, ФИТНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа. Мө

2020-03-06