АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2020-03-10 0

Монгол улсад коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

Хурлаас дараах шийдвэрүүдийг гаргав.

– Аймаг, сумаас орох, гарах, зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 цаг хүртэл хаалаа.

– Аймгийн төв болон томоохон сумдын барааны захын үйл ажиллагааг түр зогсоолоо.

– Архи, дарс согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо.

– Фитнес, спорт заалны үйл ажиллагааг хязгаарлалаа.

Хүнсний худалдааг хязгаарлахгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд нөөцийн махыг худалдаалах арга хэмжээг авна.

Зайлшгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, ойр дотны хүн нь нас барсан, албан томилолтоор ажиллах гэсэн 3 шалтгаантай иргэдэд зорчих зөвшөөрөл олгоно. Гэхдээ зорчих хөдөлгөөний хязгаарлалт дуустал очсон газраасаа буцаж ирэхгүй байх зэрэг шийдвэрүүдийг аймгийн Онцгой комиссын хурлаас гаргалаа.

Холбоотой мэдээ

“АУМ-АЛТ” ХХК СУМЫНХАА ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН, ЭМТ-Д МЭС ЗАСЛЫН УНТУУЛГЫН АППАРАТ ХАНДИВЛАЖЭЭ

"АУМ-АЛТ" ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Уянга сумын Эрүүл мэндийн төвд Мэс заслы

2020-05-11

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖЭЭ

  Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдварын эсрэг ард иргэдий

2020-04-28

ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭСЭН ИРГЭНИЙГ 100 МЯНГААС 2 САЯ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ 1 САЯАС 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Дэлхий нийтийг цочруулаад байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээ

2020-03-20