ТӨГРӨГ СУМЫН ИРГЭН МАЛЧДАД ЗОРИУЛСАН ЗӨӨВРИЙН СУУЦ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

2020-03-11 4

Төгрөг сумын иргэн Х.Рэнцэндорж дөрвөн цагийн эргэлтэд отор нүүдэл хийхэд тохиромжтой малчдад зориулсан зөөврийн сууцыг үйлдвэрлэж байна.

Уг сууцыг хийхдээ хуучин УАЗ-469 автомашины раам, дугуйг ашиглан хийсэн нь хаана ч автомашинаар чирээд явах боломжийг бүрдүүлсэн байна.

Чанар сайтай модоор сууцыг хийж, хасах 30 хэмд тохирсон зориулалтын дулаалга, цахилгааны монтажыг ч иж бүрэн хийжээ. Мөн вакум цонх, тогоо шанаганы тавиур хүртэл хийсэн байна.

Захиалгын дагуу шалны халаалттай, усанд орох душьтэй хийх ч боломжтой гэнэ.

Дулаан, цэвэрхэн, тохь тухтай өвлийн болон зуны зөөврийн сууцыг малчдадаа зориулан үйлдвэрлэсээр байна.

Зөөврийн сууц нь өвөл, зуныхаасаа шалтгаалаад  10-аас 13 сая орчим төгрөгөөр зарагдаж байна.

Х.Рэнцэндорж хэмээх энэ ажилсаг, хөдөлмөрч хүний хийсэн зөөврийн сууцыг 5 аймгийн 10 гаруй сумын малчид худалдан авч хэрэглэж байна.

10 гаруй хүнийг байнгын ажлын байраар ханган, зөөврийн сууцнаас гадна бог, бод малын хашаа, автомашины чиргүүлийг хийж байна.

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14