АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛСАН 9 ДЭЛГҮҮРТ ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ

2020-03-20 1

Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон.

Үүний дагуу аймгийн Цагдаагийн газраас хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж байна.

Хяналт шалгалтаар Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Баясах, Дулаан-Хайрхан, Баянзүрх, Арвайнхошуу, Өшгөг, Энхтал, Хүлэг, Баянбуурал, Халх тулгат дэлгүүрүүд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан нь эргүүлийн хяналтаар болон телекамерын бичлэгээр илэрчээ.

Дээрх 9 дэлгүүрт зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Цаашид мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг чангатган ажиллах учраас архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас худалдаа эрхлэгчдэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14