ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖЭЭ

2020-04-28 0

 

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдварын эсрэг ард иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг “Цагдаагийн гавъяа тэмдэг”, “Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух”, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.

“Цагдаагийн гавъяа тэмдэг”-ээр 2 алба хаагч, “Хүндэт жуух”, хоёр зуун мянган төгрөгөөр 6 алба хаагч,  таван зуун мянган төгрөгөөр 1 алба хаагч, гурван зуун мянган төгрөгөөр 8 алба хаагч, хоёр зуун мянган төгрөгөөр 1 алба хаагчийг шагнаж, урамшуулсаныг аймгийн Цагдаагийн газрын дарга гардуулан өгчээ.

Мөн энэ үеэр Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн ахлагч Д.Чимгээг “цагдаагийн дэслэгч” цолоор шагнасан байна.

 

Холбоотой мэдээ

“АУМ-АЛТ” ХХК СУМЫНХАА ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН, ЭМТ-Д МЭС ЗАСЛЫН УНТУУЛГЫН АППАРАТ ХАНДИВЛАЖЭЭ

"АУМ-АЛТ" ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Уянга сумын Эрүүл мэндийн төвд Мэс заслы

2020-05-11

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖЭЭ

  Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдварын эсрэг ард иргэдий

2020-04-28

ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭСЭН ИРГЭНИЙГ 100 МЯНГААС 2 САЯ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ 1 САЯАС 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Дэлхий нийтийг цочруулаад байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээ

2020-03-20