ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ

2020-05-05 0

Өнөө өглөө буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өглөөний 08 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Баянзүрхийн товчооны уулзварт, Налайхаас Улаанбаатар явах чиглэлд Hino маркийн ачааны автомашин нь Volvo маркын ачааны автомашин, Hyundai Porter, Toyota prius-30, Honda Insight маркийн автомашинуудыг мөргөсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас 4 хүн гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна. Hino маркийн автомашин жолооч 43 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан бөгөөд “драгер” буюу согтолтын зэрэг тогтоох багажи үлээлгэж шалгахад согтолтын зэрэг  2,24 бүхэл гарсан байна.

Иймд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас аймгийн нийт иргэддээ анхааруулж байна.

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14