БАТ-ӨЛЗИЙ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААЛАА

2020-05-09 2

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Баруун сөдтийн хөндийн Шар хад хэмээх газарт 2020 оны 05 дугаар 6-ны өдөр түймэр гарсныг 4 хоногийн дараа бүрэн унтраасан байна.

Түймэр гарсан үеэр хуурайшилт ихтэй, салхитай байсан тул түймэр газар авч, унтраахад хүндрэлтэй байсан бөгөөд Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн иргэд 4 өдрийн турш зогсолтгүй ажиллаж түймрийг унтраасан байна.

Хуурайшилт их байгаа энэ үед түймэр гарах өндөр магдлалтай учраас ард иргэд, нөхөрлөл, аж ахуй нэгжүүд дор бүрнээ сэрэмж боргоомжтой байхыг анхааруулж байна.

  • Төрийн албан хаагчид, нутгийн иргэд голлон унтраасан. Бага зэрэг цас орж, үлдсэн нурам  уугисан зарим хэсгийг онцгойгийнхан, сумын онцгой комисс гүйцээн унтраасан. Иргэд, нөхөрлөл, аялал зугаалгаар яваа иргэд анхаарал болгоомтой байна уу.

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14