АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2020-05-13 0

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогоос Хүнс, Хөдөө аж ахуйн яамтай хамтарч жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жил Өвөрхангай аймгаас 6 малчин өрх энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо.
Бүрд сумын 2 дугаар багийн малчин М.Ганзориг, Ё.Даариймаа нар “Алтан хурганы эзэн”, Богд сумын 5 дугаар багийн малчин Д.Баасансүрэн, Ц.Хишигжаргал, Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Л.Төрбат, Ц.Цэцэгбадам, Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн малчин Ц.Нэмэх, Ш.Сүнжидмаа “Алтан ишигний эзэн”-ээр тус тус тодорчээ.
Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл, зөвлөмжийн хүрээнд малчдын шагналыг өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд гардуулан өглөө.

Мэдээллийг бэлтгэсэн: Б.Батчимэг

Холбоотой мэдээ

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14

НИЙТИЙН БҮЖГИЙН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн нийтийн бүжгийн хамт олон Үндэсний Аварга шалгаруулах тэмцээнээс Дэд Аварга, Гутг

2020-06-28

ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ГОВИЙН АЙМГУУДИЙН НУТГААР ШОРООН ШУУРГА ШУУРНА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар бороо орж, говийн аймгуудад хүчтэй шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар

2020-06-07