АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

2020-10-10 0

 

/”Соёмбо”-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/

Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт ажилласан итгэлт анд минь. Бидэндээ бол “Соёмбо”-ын Ууганаа. Нэгэн үе гэдэг нь 10 жил гэсэн үг л дээ.👌👌

Авхаалжтай, сэргэлэн, аливаа ажилд тууштай, үнэнч, шударга, ажил хэрэгч залуу. Ажлыг хийвэл хийсэн шиг хийнэ, халтуурдана гэж байхгүй дээ.👍👍

Авах сайхан чанар мөн ч их бий.👍

Шинэхэн хурандаагийн мөрдөс шиг гялтганаж, аймгийн Тамгын газрын оройд байх туг шиг дэрвэдэг, хийморьлог эр хүн.👍

Цав цагаан цамцыг өлөн хир суулгаж үзээгүй, цэмцгэр…👍

Том алаг нүдээ талимааруулж, яралзсан цагаан шүдээ гайхуулах мэт инээд, дэндүү цайлган, ил цагаахан сэтгэл, ямар ч бэрхшээлд бүдрэхгүй омог бардам зан…

Хэвлэл мэдээллийн салбартаа 21 аймагтаа танигдсан, уран бүтээлийн ундарга, онгодтой зураглаач бас захирал.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллана гэдэг төрөөс мөнгө, цалин өгдөг, ажлыг нь хийсэн ч, эс хийсэн ч цалин авдаг төрийн байгууллагаас тэс өөр юм.

Ажллахгүй л бол орлогогүй, редакцийнх нь үйл ажиллагаа зогсдог энэ салбарт яаж ажиллаж, ямар менежмент хийж болохыг Өвөрхангай аймгийн ууган телевиз “СОЁМБО” телевизийн захиралаар ажиллахдаа тэр харуулсан.

Салбартаа тодоор гэрэлтэж, урагш тэмүүлэх тэмүүлэл, хүсэл зоригийг хамт олныхоо сэтгэл зүрхэнд бадраасан.

Тиймдээ ч урагш тэмүүлж, аймгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн удирдлага ХАҮТ-ын даргын ажлыг тун ч зоригтойгоор хүлээж авсан.

Тэр бас л чадсан. Гэртээ амарч, гэргийгээ халамжилж, үрсээ эрхлүүлэх завгүй зүтгэсэн.

Гэвч бас сайн аавынхаа үүргийг цалгардуулаагүй ээ. Үзэсгэлэнт хөөрхөн гэргий, өөрийг нь өвчсөн мэт төрсөн дөрвөн үрээ халамж хайраар дутаагаагүй сайн аав, сайхан хань.

“Соёмбо”-ын Ууганаа маань цөөхөн үгээр дурдахад ийм л мундаг, манлайлагч залуу.

Аймаг, орон нутгийнхаа төлөө ихийг хийж бүтээх хүсэл зориг, итгэлийг өвөртлөн энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшжээ.

Алтан Соёмбо шиг гялалзаарай, амжилт, ялалтыг ерөөе анд чамдаа…🇲🇳🇲🇳🇲🇳

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14